Уран гулгалтын Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

11042597_1423099287984592_933247735_nУран гулгалтын залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Эстонийн Таллин хотноо өнөөдөр эхэлж байна. Уг тэмцээн ганцаарчилсан, хос, бүжгийн хосын ангилалд явагдаж байгаа бөгөөд 42 орны 163 уран гулгагчид оролцож байна. Тэмцээний эрэгтэй ганцаарчилсан ангиллын богино үзүүлбэрт 44, эмэгтэйд 45 тамирчин өрсөлдөж байгаагаас чөлөөт үзүүлбэрт 24 нь оролцох юм. Тэмцээний хуваарь III.04 эмэгтэй богино үзүүлбэр хосын богино үзүүлбэр III.05 бүжгийн богино үзүүлбэр хосын чөлөөт үзүүлбэр III.06 эрэгтэй богино үзүүлбэр эмэгтэй чөлөөт үзүүлбэр III.07 бүжгийн чөлөөт үзүүлбэр эрэгтэй чөлөөт үзүүлбэр тус тус болж, ДАШТ өндөрлөх юм. Нийт 200 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний ганцаарчилсан ангилалд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчид 10 мянган ам.долларын шагнал хүртэх аж.

Ш.Ганчимэг

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж …