Манай гариг дээр өнөөдөр амьдарч байгаа хамгийн хөгшин хүний нэг япон эмэгтэй Мисао Окава өнөөдөр 117 дахь төрсөн өдрөө тэмдэглэж байна хэмээн РИА Новости агентлаг мэдээллээ.
Мисао Окава 1898 оны гуравдугаар сарын 5-нд төрсөн нь өнөөдөр манай гаригийн хамгийн хөгшин хүн гэж дээд амжилтын Гиннесийн номд ороод байгаа юм. Өндөр насны дээд амжилтын үүний өмнөх эзэн Зироэмон Кимура 116 насандаа 2013 онд нас барсан юм.
Японы Дотоод хэрэг, бүртгэлийн яамны мэдээгээр өнөөдөр тус улсын найман хүний нэг нь 75-аас дээш настай байгаа нь нийт хүн амын 12,5 хувь буюу 15,9 сая хүн болж байгаа гэнэ.