Долоодугаар ангийн охин амиа хорложээ

926d565e9f49a4b3bigСонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн долоодугаар ангийн сурагч охин амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ.

 Тэрээр хичээл дээрээ сууж байгаад багштайгаа маргалдаж муудалцан улмаар гарч яваад байшин дээрээс үсэрч амиа хорлосон байна.

Байшин дээрээс үсрэхийнхээ өмнө ээж рүүгээ мессэж бичиж, “Дахиж та нартайгаа уулзахгүй. Миний амьдрал ингээд төгсгөл болж байна” гэсэн утга бүхий мессэж илгээгээд үсэрчээ. Талийгаач охины хувьд сүүлийн үед зан ааш нь өөрчлөгдөж, багшийнхаа хэлсэн үг бүрийн өөдөөс сөргөөлцөж, огцом ууртай охин болж хувирсан талаар ангийн багш нь ярьжээ.

Энэ хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд тус сургуулийн бүх багш нараас гэрчийн мэдүүлэг авчээ.

wikimon.mn

Санал болгох мэдээ

Шинээр сэргэсэн ГАДААД ХАРИЛЦАА!

​Гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үнэт зүйл, үзэл бодол, характер, харизмаас нь хамаардаг. …