ТВ-9 телевизэд дахиад л үймээн самуун дэгджээ

Үзэгчдийнхээ тоогоор телевизийн ертөнцийг байлдан дагуулж байсан ТВ-9 телевизийг мөхөл рүүгээ мөлхөж явна гэж олны дунд ам дамжин ярих болсон. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбатыг захирлаар нь ажиллаж байхад тус телевиз урлаг, спорт, улс төрийн салбарынхантай нийцтэй ажилладаг, хамт олон нь багаар ажиллах чадвар сайтай, үзэгчдийн хайртай телевизийн нэг байсан цаг нэгэнт ард хоцорчээ. Телевизийн шинэ удирдлага болох Н.Долгорын аашаар бүх ажилтан нь ажиллах ёстой гэсэн капиталист үзэл тэнд тогтоод байгаа билээ.

Телевизийн ажилчид удирдлагатайгаа таарахгүй байгаагаас үүдэн өнгөрөгч 2012 оны 12 дугаар сард 40 орчим ажилтан нь багаараа ажлаасаа гарсанаа зарлаж байсан юм. Тэр үед ТВ-9 телевиздээ бууриа сахиж, үнэнчээр үлдсэн инженер, техникийн алба нь өдгөө мөн л удирдлагатайгаа таарахгүй гэсэн шалтгаанаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажил хаяжээ. Тэд энэ долоон хоногийн эхээр ажлаасаа гарах өргөдлөө өгсөн аж. Гэтэл телевизийн захирал Н.Долгор “Арын ажилтнууд бэлэн байгаа” гээд тэднийг ажлаас нь халжээ. ТВ-9 телевизийн цаана мэдээж МАХН-ын дарга Н.Энхбаяр, түүний гэргий О.Цолмон нар бий. Харин Н.Долгор өөрийнхөө зүй бус харьцаа, ажилчдаа үл хүндэтгэдэг байдал, ажлаа хийж байгаа хүмүүсийг юу ч хийсэнгүй хэмээн хаврын тэнгэр шиг аашилдаг зангаа тас нууж, хөрөнгө оруулагч, дээд дарга нартаа тал засдаг нэгэн бололтой. Ажилчдаа буруутгасаар газар авсан түүний үйлдлээс болж сүүлдээ инженерийн алба нь дахин ажлаасаа гарч байна. Телевизэд сайн баг, тэр дундаа маш чадварлаг инженер, техникийн баг хамт олон гол чухал нөлөөтэй.

Улсын баяр наадам, Ерөнхийлөгчийн сонгууль гээд инженер, техникийн албанаас шалтгаалах олон үйл явдлын өмнөхөн ийнхүү чадварлаг боловсон хүчнээ алдсан тус телевизийн захирал Н.Долгор өөрийнхөө муухай аашинд буруу өгч, удирдлага байж чадах уу гэдгээ бодож суухын оронд “Үг даах чадвартай инженер ажилд авна” гэсэн зар гүйлгэж суугаа аж. ТВ-9 телевизийн одоогийн үйл ажиллагааг “Болж байна” хэмээн өөрөө өөртөө лайк дардаг Н.Долгор захирлын ажлыг үзэгчдийн дүгнэж байгаагаар хүргэхэд өнгөрсөн жил сургууль төгссөн ажлын туршлагагүй, удирдлагынхаа өмнөөс үгээ хэлж тэмцэл хийхээргүй хүмүүсийг ажилд авчихаад дунд нь дугариг эргэж явдаг нэгэн бололтой. Үнэндээ үзэгчдийнхээ дийлэнхийг гарсан ажилчидтайгаа хамт алдаж орхисон ТВ-9 телевиз удахгүй тасалдаж зогслоо гэхэд гайхаад байх зүйл нэг их байхгүй аж.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …