“Тус” сургамжит өгүүллэг

11040072_444736419013646_589680171_nӨвгөн тэр өдөр мөн л айлуудаас сүүгээ авахаар хуучин муу машинаараа тосгон руу явж байлаа. Насаараа энэ машинаараа тосгоны айлуудаас сүү авч заран амьжиргаагаа залгуулжээ. Ингээд явж байтал замын хажууд зогссон тансаг машины жолооч гар өргөн өвгөнөөс, хамгийн ойр байгаа шатахуун түгээх газар луу машиныг чирээд өгөхгүй юу гэж гуйв. Өвгөн зөвшөөрч тансаг сайхан машиныг өөрийн муу машинаараа чирсээр шатахуун түгээгүүрийн газар хүргэж өгчээ. Баян эр халааснаасаа хамгийн том мөнгөн дэвсгэрт гарган өвгөнд сарвайхад өвгөн, -хэрэггүй хүү минь, зовсон хүнд тусалсны хариу мөнгө биш шүү дээ гээд авсангүй. Энэ явдлаас хойш хэдэн жилийн дараа өвгөний муу машин бүр асахаа байжээ. Өвгөний амьдрал дороо л доройтож эхлэв. Нэг өдөр тэднийд нэг хүн захидал авчирч өгчээ. Захиаг уншихад ингэж бичсэн байлаа. – Таныг нэлээд хүнд амьдралтай байгааг сонслоо. Тиймээс зовсон цагт нь хүн хүндээ туслах ёстой. Энэ хамгийн сүүлийн загварын машин одоо таных… гээд доор нь Генри Форд гэж нэрээ таталгажээ. Өвгөний нүднээс нулимс бөмбөрч эхлэв… Тиймээ, энэ бол машиныг нь шатахуун түгээгүүрийн газар хүргэж өгөөд хариуд нь мөнгийг аваагүй хүн буюу одоо дэлхийн хамгийн шилдэг машинуудын нэг болох “Форд” машины эзэн байсан юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …