Гэр бүлийн хүчирхийлэлд охидоос илүү олон хөвгүүд өртжээ

11034240_390618141115465_7782931931529116010_nХүн амын өсөлт,нийгмийн хөгжил гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалан Гэр бүлийн хүчирхийллийн тоо нэмэгдэх, нуугдмал байдалд үйлдэгддэг, хохирогчдын хүрээ тэлж байгаа зэргээс үүдэн зохицуулалтын шинэ эрхзүйн орчныг шаардсаар байгаа юм. Хууль зүй яамнаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж буй. Ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Үүний зэрэгцээ өдөр тутмын бодлогын үйл ажиллагаагаараа дамжуулан шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Тухай нь иргэдийг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, нэгэнт өртсөн иргэдийг хамгаалах тусгаарлах, сэтгэл зүйн, эмчийн, аюулгүй байдлын иж бүрэн үйлчилгээг үзүүлэх тусгай нэгжийг байгуулан ажилласан нь жил гаруй хугацаанд багагүй үр дүнг үзүүлж байна. Энэ бол “Түр хамгаалах байр”-ны үйлчилгээ юм. 

“Түр хамгаалах байр”-ыг Хууль зүйн яамны дэмжлэгээр Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газарт Гэр бүлийн хүчирхийлэл ,хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг 2014 онд шинээр байгуулж энэхүү хэлтэст гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нарыг хамгаалах зорилгоор харьяалуулан байгуулсан.
Ингээд байгуулагдснаас хойшхи 1 жил орчмын хугацаанд 240 гэр бүлийн 392 иргэнийг хүлээн авч хамгаалж үйлчилсэн байна. Нас хүйсийн байдлыг танилцуулвал Насанд хүрсэн эрэгтэй 2, эрэгтэй хүүхэд 166,эмэгтэй насанд хүрэгч 121 эмэгтэй хүүхэд 103 байж. Үүнээс үзвэл гэр бүлийн хүчирхийлэлд дан ганц хүүхэд эмэгтэйчүүд төдийгүй насанд хүрсэн эрчүүд мөн илүү олон эрэгтэй хүүхэд өртөж байгаа нь харагджээ.
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх,өртсөн иргэдийг хамгаалах мэргэжлийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа “Түр хамгаалах байр”-ны дээрхи үйлчилгээг улам бүр хүртээмжтэй шуурхай болгох зорилгоор 2014 оны 10 дугаар сард “107” дугаарын тусгай дугаарыг нээж ажиллуулж эхэлсэн нь багагүй үр дүнд хүрсэн гэж үзэж болохоор байна. Тодруулвал зөвхөн Улаанбаатар хотын иргэд төдийгүй Архангай, Төв, Сэлэнгэ, Булган гэх мэт 18 аймгаас 97 нэр хаягаа хэлэхийг хүсээгүй 56 иргэнээс дуудлага зөвлөгөө тусламж авснаас үзэж болно.
Өнгөрөгч хугацаанд түр хамгаалах байранд ирж хамгаалалтанд орсон 121 эмэгтэй 2 эрэгтэй хүнд нөхцөл байдлын үнэлгээ хийн эрсдлийн түвшинг тогтоож түвшингээс нь хамаарч тухайн иргэнийг үргэлжүүлэн удаан хугацаанд хамгаалалтанд авах эсэхийг шийдвэрлэн тухай бүрт хяналт тавьж ажиллаж байжээ.
Хууль зүйн яам

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …