Европын хөлбөмбөгийн мэргэжлийн багт тоглох анхны монгол залуу

12421b6a1c74be1aoriginalТайландын хөлбөмбөгийн лигийн багийнхантай жил гаруйн өмнө гэрээ хийсэн Монголын хөлбөмбөгчин А.Мөрөн Сербийн нэгдүгээр лигийн “ФК Мачва” багтай гэрээ байгууллаа. А.Мөрөн ийнхүү Монголын хөлбөмбөгийн түүхэнд Европын мэргэжлийн багт тоглох анхны хөлбөмбөгчин болж байгаа юм. Тэрбээр гэрээнд гарын үсэг зурсны дараа“Намайг дэмжиж байсан монголчууддаа баярлалаа. Юуны өмнө намайг хөлбөмбөгийн замд хөтлөн оруулсан тавдугаар сургуулийн багш Ч.Шархүү агсан, мөн Б.Чин-Оргил, Н.Баттөр болон бусад бүх дасгалжуулагч нартаа талархлаа илэрхийлмээр байна. Фэйсбүүкээр амжилт хүсч урам зориг өгч байсан найз нөхдийн сэтгэлийн хүч надад дэм боллоо. Цаашдаа “Мачва” багийн бүрэлдэхүүнд амжилттай тоглохын төлөө бүхий л хүчээ дайчлах болно” хэмээн ярьжээ. А.Мөрөнгийн хүчин зүтгэх“Мачва” клуб 1919 онд байгуулагдсан Сербийн хөлбөмбөгийн клуб юм. 1930 оны хөлбөмбөгийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Югославын шигшээ багийн бүрэлдэхүүнд тус багийн гурван тоглогч багтан тоглож байжээ. “Мачва” клубын Ерөнхийлөгч Ивица Кралийн хувьд 1998 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2000 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд Югославын шигшээ багийн үндсэн хаалгачаар тоглож байсан алдартай хөлбөмбөгчин юм. Тэрбээр А.Мөрөнтэй гэрээ байгуулсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

эх сурвалж:unen.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …