Гандантэгчилэн хийдэд орсон хулгайг ХСИС-ийн оюутнууд илрүүлжээ

zaluu_54fd2b694d01e_1Энэ сарын эхээр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчилэн хийдэд хулгай орсон хэрэг гарсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд оршин суух 21 настай Б нь бусадтай бүлэглэн өргөлийн хайрцагнаас 61 мянган төгрөг хулгайлж байгаад баригдсан юм. Тэгвэл уг хэргийг Хууль сахиулах их сургуулийн цагдаагийн сургуулийн дөрөвдүгээр дамжааны сонсогчид ирүүлсэн байна. Тус сургуулийн дөрөвдүгээр дамжааны сонсогч Б.Тамир, С.Бямбадорж, Э.Мөнхбуян нар нь үйлдвэрлэлийн дадлага хийх хугацаандаа ийнхүү хулгайн олон үйлдэлтэй гэмт хэргүүдийг халуун мөрөөр нь шуурхай илрүүлсэн байна. Тиймээс Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргын баярын бичгээр шагнагджээ.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …