Уул уурхайн сайд Д.Ганхуяг УИХ-ын чуулганы завсарлагаанаар өөрийн сонгогдсон тойргийн иргэдтэй уулзлаа. Энэ удаад тэрээр Баянзүрх дүүргийн удирдлагын хамт энэ дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг баялаг бүтээгч бизнесийнхний болон СӨХ-ны төлөөлөлтэй уулзлаа. Уул уурхайн сайд Д.Ганхуяг уулзалтын үеэр Шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлаа танилцуулаад иргэдийн сонирхсон асуултад тодорхой хариулт өгсөн юм. Уулзалтад оролцсон иргэд, Бизнес эрхлэгчдийн тухайд Жижиг дунд үйлдвэрийн дэмжих зээлийн хүртээмж хангалтгүй байгаа болон, үндэсний үйлдвэрээ дэмжих үүднээс “Монголд үйлдвэрлэв” гэсэн худалдааны төвтэй болох саналтай байгаагаа уламжилав.
Д.Ганхуяг сайд “Монгол Улсын хөгжил бол баялаг бүтээгч бизнесийн салбарын үйл ажиллагаанаас ихэд хамааралтай гэдгийг тэмдэглэж, тусмаа баян хоосны ялгааг ихэсгэхгүй байх, дундаж орлоготой иргэд нь олонх болсон чинээлэг иргэний нийгмийг цогцлоохын тулд ЖДҮ эрхлэгчдийг илүү ихээр дэмжих ёстой” гэдгийг онцлов. Гэхдээ ЖДҮ-ийг дэмжих болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалт харьцангуй шудрага бус байгааг өөрчлөх шаардлагатай юм. Энэ тал дээр Монгол Улсын Еренхийлөгч Ц.Элбэгдоржийн “Орон нутгийн хөгжлийн сан”-д хөрөнгийг хуваарилах үзүүлэлтийн дотор хүн амын тоо нь 70-аас доошгүй хувийн жин дардаг байх нь зохистой гэсэн санаачлага гаргаж, холбогдох дүрэм, журмыг өөрчлөхөөр болж байгаа нь маш сайн алхам гэдгийг иргэдэд мэдээлсэн. Мөн бизнес эрхлэгчдийн зугээс ирэх намар Баянзүрх, Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн дунд “Бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт” зохион байгуулах санал гаргасныг дэмжихээр боллоо.СӨХ-ныхоны тухайд энэ жил бүтээн байгуулалтын ажил сайн хийгдэж байгаа ч хороолол дундах авто замыг засварлах, шаардлагатай байна гэсэн саналыг уламжилж байлаа.Д.Ганхуяг энэ жилд тус дүүргийн 40 байрны дээвэр, 14 цахилгаан шат солих болсон гэдгийг дуулгалаа.
Дээрх уулзалтын үеэр иргэд Уул уурхайн сайдаас ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд аль намаас нэр дэвшигчийг дэмжиж байгаа, дэмжих үндэслэл шалтгааны талаар ихэд сонирхож байлаа. Д.Ганхуяг Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тууштай дэмжинэ. Ерөнхийлөгчийг дэмжих олон үндэслэл бий. Би товчхон хэдийг хэлье. “Тэр сонгогчиддоо амласанаа хийсэн, энэ нь одоо дэвшүүлсэн хөтөлбөрөө дахиад хэрэгжүүлэхийн баталгаа. УИХ-д АН олонхийг бүрдүүлж, олонхийн Засгийн газар эрчимтэй ажиллаж байгаа энэ үед Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр дахин сонгосноор түүний мөрийн хөтөлбөрт туссан ажлууд УИХ, Засгийн газраар дэмжигдэн хэрэгжих боломжтой.
Тэрээр мөн Хууль, сахиулах байгууллага,шүүхийн шинэчлэлийн талаар олон хуулийг батлуулсан.Цаашид ч энэ чиглэлд хийгдэх эрх зүйн шинэтгэлийн олон ажил бий. Ингэснээр иргэн бүр хууль сахиулах байгууллага,шүүхийн өмнө тэгш эрх, хариуцлагатай байх нөхцөл бүрдэнэ. Тиймээс Ц.Элбэгдоржийг дахин сонгож, энэ ажлыг нь дуусгуулах шаардлагатай байна.
Тэр зоригтой, эх орноо, олон түмнээ гэсэн сэтгэлтэй учир авилгалтай хийх тэмцлийг эхлүүлж чадсан. Мөн 2010 онд хайгуулийн тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарлах хуулийг санаачлан батлуулснаар Монгол Улсын нийт газар нутгийн 46.8 хувийг бүрхсэн хайгуулын тусгай зөвшөөрөл 12 хувь болтлоо буурсан байна.
Өнөөдөр нэг түшмэдийн данснаас л гэхэд 40 цэцэрлэг барих мөнгө гарч ирсэн гээд ярьж байна шүү дээ. Авилга нийгэмд ийм хор уршигтай эд юм. Гэтэл манай дүүрэгт цэцэрлэгийн хурэлцээ ямар байгааг та бүхэн мэднэ. Авилгал, тусгай зөвшөөрлийн ард том ашиг сонирхол байдаг нь хэнд ч ойлгомжтой. Гэвч сайхан Монгол орныг муухай харагдуулж байгаа эдгээр асуудалтай хирийн аавын хүү ингэж тэмцэж байгаагүйг бид мэднэ. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажилласан энэ хугацаанд Монголын авилгалын үзүүлэлт 26 функтээр буурлаа. Энэ хэмжээгээр олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд, итгэх итгэл дээшилж байна гэсэн үг юм.
Нөгөө талаас тэр Ардчилсан хувьсгалыг хийхэд эхнээс нь оролцсон. Замын дундаас орсон хэн нэгэн улстөрч биш. Хуульд зааснаар Ерөнхийлөгчөөр хоёроос дээш сонгогдох боломжгүй юм. Тиймээс анх сонгогдож байгаа Ерөнхийлөгч дараагийн сонгуулиа бодож зоригтой ажиллахгүй тал ч байдаг. Ц.Элбэгдорж УИХ-ын дэд дарга, Еренхий сайд, Еренхийлегч гээд төрийн өндөр албан тушаалын ажлын асар их туршлагатай нэгэн. Туршлага гэдэг бол мэдлэг, чадвар. Тиймээс түүнд Еренхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсаны маргаашнаас ажлаа гялалзтал хийх давуу тал бий. Шинэ хүнд учраа олтол доод тал нь 1 жил хэрэгтэй. Ингэж мунгинасаар байтал дараагийн сонгууль хаяанд ирнэ.
Еренхийлөгчийн зам дардан байгаагүй. Ерөнхий сайдаас огцрох, УИХ-ын гишүүнээс түдгэлзэх гээд олон хүнд шалгуурыг давж ирсэн. Энэ утгаараа бол Ц.Элбэгдорж элдуур нь ханасан улстөрч гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ.
Ц.Элбэгдоржийг Еренхийлөгчөөр ажилласан 4 жилд Монголын улс төр тогтвортой байж, Монгол Улсын гадаад харилцаа эрчимтэй хөгжлөө. Өнөөдөр Монгол Улстай хамтарч ажиллахын төлөө хоёр хөрш, гурав дахь ч хөршүүд өрсөлдөх боллоо. Монгол Улсыг дэлхий мэдэж, сонсдог боллоо. Энэ нь түүний зөв бодлого, ажлын туршлага, дэлхийд нэртэй их сургуульд боловсрол эзэмшсэнтэй холбоотой. Сүүлийн жил, саруудад гадаадын орнуудын төр засгийн тэргүүнүүд байнга Манай улсад айлчилж байгааг та бүхэн мэдэж байгаа.
Өнөөдөр парламентад маш хүчтэй цөөнхтэй байгаа.Тиймээс ажлаа зөв хийж чадвал хяналт хангалттай байна гэсэн уг. Энэ бол ард түмний сонголт. Аль ч оронд улс төрийн тогтвортой байдал чухал. Ер нь ихэнхи оронд улс төрийн тэнцвэр гэсэн үгийг нэг их хэрэглэдэггүй. Учир нь ойлгомжтой олонх, цөөнхтэй байж, тэр дунд бодлогын оновчтой шийдвэрийн төлөөх өрсөлдөөн байх нь улс орны хөгжилд илүү тустай. Парламентын цөөнхөөс сонгогдсон Еренхийлегчийн мөрийн хөтөлбөр хэрэгжих магадлал бага, Засгийн газар, парламентын үйл ажиллагаанд цөөнхтэйгээ хамтарч хориг л тавих боломжтой. Ингэснээр энэ хоригийн хугацаатай тэнцүү буюу туунээс олон арав дахин их хугацаагаар улс орны хөгжил л хоцордог. Ер нь 1996-2000 оны хооронд дахь хучтэй цөөнх, цөөнхөөс нэр дэвшсэн ерөнхийлөгчтэй байх үеийн парламент, Засгийн газрын гашуун түүхийг бид бас санах нь зүйтэй.
Тиймээс парламентын олонхиос дэмжлэг авч, Засгийн газрыг ташуурдан ажилладаг, олонхиос нэр дэвшсэн Ерөнхийлөгчөө сонгосноор Монгол Улс, та бүхэн илуу хожноо” гэж хариулав.
Уулзалтанд орсон төлөөлөгчид Ц.Элбэгжоржийг дэмжиж олон саналын хэлж байлаа. Тэдний ихэнх нь Баянзурхчууд 2012 оны УИХ, орон нутгийн сонгуулиар АН-ыг сонгосон. Тиймээс Засгийн газар, нийслэл, дүүргийн удирдлагыг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг, шахаж шаарддаг Ерөнхийлөгч хэрэгтэй. Иймээс ерөнхийлөгчөө дахин сонгоно гэсэн саналаа илэрхийлж байсан юм.