5 ханатай монгол гэр 1.5-2.5 сая төгрөгийн үнэтэй байна

IMG299Зуны дэлгэр цаг ирж Монгол гэрийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан манай сайтын зүгээс  та бүхэндээ Нарантуул худалдааны  зах дээр монгол гэрийн үнэ ханш ямар байгааг танилцуулья. Монгол гэр хийц, материал, бүрээс, давхарга,  шалтай, шалгүй гэх зэргээсээ  хамаарч  өөр өөр үнэ ханштай  байна.  Өвөрхангай хийцийн цуулбар  хана, уньтай, дан бүрээс  туургатай,  дээврийн брезенттэй, шалгүй бариажийн гэр  1.5 төгрөгийн үнэтэй байна. Гэрийн үнэ ханш ханын тоо, давхарлагаа, шал, модны хийц зэргээс хамааран өөр өөр байгааг танилцуулья.

Ханын тоо

Үнэ  /сая.төг/

Тайлбар

3 ханат /отрын гэр/

1-1.2

Дан, данхар бүрээстэй, шалтай эсэхээс хамаарч үнэ нь хэлбэлзэнэ
4 ханат

1.3-1.8

5 ханат

1.5-2.3

6 ханат

2.5-3.5

Дээрх хүснэгтээс үзвэл  5 ханатай, давхар бүрээс туургатай, дээврийн брезенттэй,  шалтай, ханын хөшиг,  дотор гадар цагаан даавуутай иж бүрэн  монгол гэр 2.3 сая төгрөгийн үнэтэй байна.  Хотынхоны  хувьд  стандарт 5 ханатай гэрийг түлхүү авдаг бол баруун аймгуудад 6 ба түүнээс дээш ханатай гэр авах  тохиолдол  цөөнгүй байдаг гэж Монгол гэр үйлдвэрлэлийн  “Халх орд” ХХК-ийн захирал Т.Төмөр-Очир бидэнд танилцууллаа.

IMG301

IMG296 IMG_1940

Ц.Мөнх

ugluu-logo

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …