Оросын тал манай эмэгтэй бөхчүүдийн ур чадварыг өндөр үнэлжээ

32_5f102482b1651693f2c0c3bc08087c43cf6292f6ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээнд оролцсон монголын чөлөөт бөхийн эмэгтэй багийн бүрэлдэхүүн оролцсон хэвлэлийн бага хурал Спортын төв ордонд болов.

МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх хэвлэлийн бага хурлыг нээж үг хэлэхдээ “Манай эмэгтэй баг Дэлхийн цомын төлөө тэмцээнд 7 дахь удаа оролцож хүрэл медаль хүртлээ, манай бөхчүүд сайн барилдсан. Оросын талаас манай бөхчүүдийн ур чадварыг өндөр үнэлж байлаа. Удахгүй “Mongolia Open 2015” олон улсын тэмцээн болно, АНУ, ОХУ-аас Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээнд оролцсон баг оролцох мэдүүлгээ ирүүлээд байна. Тэмцээний өмнө Беларусь, Польшийн багуудтай, тэмцээний дараа АНУ, Францийн багуудтай манай баг хамтарсан бэлтгэл хийнэ.” гэж онцлон дурдлаа.

Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр “Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээнд дэлхийн шилдэг 8 багийн 76 бөх өрсөлдлөө, АНУ-аас 14, ОХУ-аас 12, манай улсаас 9 бөх барилдсан. Багуудын тэмцээн годуу 4:4, 5:3 гэсэн онооны харьцаатай дуусаж байсан нь тэмцээн их өрсөлдөөнтэй болсныг харуулж байна. Манай багийн бөхчүүд 32 барилдаан хийснээс 20 ялалт байгуулж 171 техникийн оноо авч 105 оноо алдсан. Манай багт медалийн өнгөө хувиргах бүрэн боломж байсан. Тэмцээний шүүлтийн талаар манай багт ямар нэгэн гомдол байхгүй. Катар улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргахын төлөө явна. Бид ДАШТ-нээс олимпийн 4 эрх авах зорилготой бэлтгэл сургуулалтай хийэ байна.” гэж хэлсэн. МЧБХ-ны гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар хэлэхдээ “Тэмцээний дараа Оросын спортын бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Наталья Ярыгина, Омар Муртазалиев нар манай багийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзаж “Монголын багт баяр хүргэж байна, танай баг украиний багийг ялаагүй бол манай баг мөнгө байтугай хүрэл медальгүй хоцрохоор байлаа. Танай бөхчүүдийн ур чадвар өндөр байна. Манай хоёр улс олон удаан жилийн ахан дүүгийн барилдалгаатай андууд, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байна.” гэж хэлж манай багийг магтаж байлаа гэж ярилаа.

Хэвлэлийн бага хуралд МБЧХ-ны дэд ерөнхийлөгч Б.Өнөбаатар, Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээнд оролцсон бөхчүүд, дасгалжуулагчид байлцлаа.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …