Улс, нийслэл, тээвэр, дүүргийн болон Төв орон нутгийн прокурорын газруудын прокурор, ажилтнуудад зориулсан хуульчийн үргэлжилсэн сургалтыг Сургалт, судалгааны төв, Монголын хуульчдын холбоотой хамтран 2015 оны 03-р сарын 02-ны өдрөөс зохион байгууллаа.
Сургалт Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр болох “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг зүйлчлэх, төсөөтэй гэмт хэргээс ялгах нь” сэдвээр явагдаж, хуульчдын суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй болсон байна.
Сургалтыг Улс ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Доктор Б.Өнөрмаа удирдан явуулсан ба 8 өдөр үргэлжилсэн сургалтанд нийт 250 гаруй прокурор, ажилтан оролцжээ.