Европын Төв банк засгийн газрын бонд худалдан авч эхэлсний дараа буюу сүүлийн 12 жилийн байдлаар долларын эсрэг еврогийн ханш суларч, доод түвшиндээ хүрчээ. Долларын эсрэг еврогийн үнэ 1.0560 ам.доллар хүртэл буурсан байна. Харин зарим ажиглагчид евро, долларын ханш ижил түвшинд хүрч, үнэ нь ижил болох болох цаг холгүй байна хэмээн таамаглаж байгаа аж. Даваа гаригт Европын Төв банк нь тоон бууралтын сүүлчийн шатны арга хэмжээг авч эхэлсэн байна. Ингэснээр ирэх 18 сарын хугацаанд зах зээлийг еврогоор дүүргэж, 1.14 их наяд еврогийн үнэ бүхий бонд худалдан авах юм. Арилжаалагчид евро худалдаж, ам.доллар гэх мэт бусад валютыг худалдан авч, Төв банкны ханш тогтворжуулах сүүлчийн шатны арга хэмжээг эрс эсэргүүцэж байгааг ажиглагчид тайлбарлаж байна. Еврогийн ханш өнгөрөгч долдугаар сард 1.37 ам.доллар гэж тэмдэглэгдсэнээс хойш 22.4 хувиар буурчээ.
Түлхүүр үггадаад мэдээ
Санал болгох мэдээ
“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав
Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …