Хоёр иргэн агаарын хамгаалалтын зургийг гадаадын тагнуулд зарах гэж байгаад баригдлаа. Хан Жан гэх хоёр эрэгтэй энэ оны эхээр 6-8 жилийн ял авч шоронд орсон байна. Хан нь сэтгүүлчид мэдээ өгөх нэрийдлээр 30 гаруй зургийг интернетийн We chat –аар дамжуулан явуулсан байна. Эдгээр зургийг сурвалжлага хийх нэрийдлээр томоохон цэргийн баазад очин утсаараа авсан байжээ. Мөн өнгөрөгч оны 11-р сарын 9-нд Хятадын сөнөөгч онгоц болох J-31-ийн зургийг мөн тагнуулуудад явуулсан ба өөр нэгэн захиа илгээсэн байсан нь “Дайснуудынх нь заль мэх башир хэдий ч, тэд сэргийлэх бүрэн боломж байна” гэх утгатай байжээ. Мөн хэрэгтэн Жан сэтгүүлийн зураг нэрийдлээр хятадын нисэх онгоцны 500 гаруй зургийг илгээжээ. Тэрбээр баригдахаасаа хоёр сарын өмнө “би илүү өндөр цалинтай ажилд орсон” гэж хэлж байсан байна.
Тэр ч байтугай АНУ-ын хуучин Батлан хамгаалахын сайд Чак Хагел 2014 онд Хятадад зочилохдоо Зарим Интернэт хэрэглэгчидийн дунд Хятадын тээгч нисэх онгоцны зургийг авдаг тагнуул үнэхээр байсан эсэхийг лавлаж асууж байжээ
Weibo, Twitter зэрэг интернет ертөнцөд Хятадын иргэн пост бичсэн ба “Надад ч бас тээвэрлэгч нисэх онгоцны зураг байна” гэсэн байжээ.
Мөн хятадын нэгэн иргэний мэдээлсэнээр “Би хоёр жилийн өмнө Бээжинд Далянь-аас нисч байхдаа би онгоцноос хөлөг онгоцыг тодорхой харсан. Тоо томшгүй олон хүмүүст үүний гэрэл зураг байдаг” гэсэн байна. Хятадын агаарын хамгаалалтын нууц интенетээр задарч байгаа нь ил боллоо.
Б.Нарангэрэл
эх сурвалж: undesten.mn