Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу өнөө шөнийн 00:00 цагаас өмнө сонгуулийн аливаа сурталчилгааны ажил зогсох ёстой. Эл хуулийн хүрээнд өнөө шөнийн 00 цагаас хойш телевиз, цахим сайт, гудамжны самбарууд дахь нэр дэвшигчийн сурталчилгаатай холбоотой материалууд буух ёстой юм. Хэрэв дээрх хугацаанд багтан нэр дэвшигчдын штабаас тус тусын нэр дэвшигчдын сурталчилгааны самбар, бусад материалыг буулгахгүй бол тухайн нэр дэвшигчийг сонгуулийн хууль зөрчсөнд тооцон, хариуцлага хүлээлгэх хуультай. Йймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн штабынхан эл асуудалд анхаарлаа хандуулан ажиллах хэрэгтэй.
Ерөнхийлөгчийн сонгууль нөгөөдөр буюу 6 сарын 24-ны 07:00 цагаас орон даяар эхлэнэ. Сонгогчид та бүхнийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсье.
Ugluu.mn