Нүүрсний уурхайд эхнэрийнхээ цогцсыг нуусан этгээдэд 25 жилийн ял оноолоо

33b6d7446cf7281bbigЭхнэрээ хөнөөж, нүүрсний уурхайд цогцсыг нь нуусан гэх Б.Бат-Өлзийд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхэд шүүж, түүнд оноосон 25 жилийн ялыг хэвээр үлдээжээ. Тиймээс тэрбээр гянданд таван жил, чанга дэглэмтэй хорих ангид 20 жилийн ял эдлэхээр болж байна.

Б.Бат-Өлзий нь өнгөрсөн оны есдүгээр сард 19 настай эхнэрээ хөнөөж, Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах нүүрсний уурхайд цогсыг нуусан байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм. Б.Бат-Өлзий шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Хоолойг нь боож, ухаан алдсаных нь дараа эргээд сэрээх гэж оролдсон. Сэрэхгүй болохоор нь айгаад нүүрсний уурхай руу очиж, нүхэнд хийгээд орхичихсон” гэж ярьсан байдаг. Хохирогч С нь 19 настай байсан бөгөөд тэд нэг хүүхэдтэй байсан аж. Хэрэг гардаг өдөр тэд хоорондоо маргалдаж, улмаар хоолойг нь боон ухаан алдуулснаас ийнхүү аминд нь хүрсэн байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …