Амжилт гаргасан тамирчдад мөнгөн урамшууллын батламж гардууллаа

0 aaatamir 0Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 64 дугаар тогтоолоор батлагдсан “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”-ын дагуу Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны …. дугаар тушаалаар 2014 онд Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагч нарт олгох Засгийн газрын мөнгөн шагналд 1.453.110.000 төгрөгийг тамирчин, дасгалжуулагч нарт, Монгол Улсын засгийн газрын 2014 оны 13 дугаар тогтоолын дагуу 2014 онд зохион байгуулагдсан Монголын Үндэсний спортын 5-р их наадам наадамд амжил гаргасан нийт 322 тамирчин тэдгээрийн дасгалжуулагчдад 79.900.000 төгрөг тус тус олгохоор боллоо.

Засгийн газрын 2014 оны мөнгөн шагналд Өсвөрийн Олимпийн наадам, Өсвөр, Залуучууд, Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд, Азийн наадам, Азийн паралимпийн наадам, Азийн элсний наадам, Дэлхийн цом зэрэг 40 гаруй тэмцээнээс медаль хүртсэн нийт 189 гаруй тамирчин түүний дасгалжуулагч нар хамрагдаж байна.

Эдгээр тамирчин, дасгалжуулагчдын төлөөлөл болсон 20 тамирчин, дасгалжуулагч нарт мөнгөн шагналын батламжийг гардуулах ба энэ арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг болон газрын дарга нар оролцлоо.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …