Өмнөговь аймгийн залуус чууллаа

f7cc471de6eca712bd60b93285150669Монголын Залуучуудын Холбоо нь залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, залуучуудын өмнө тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэднийг өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжүүлэх чиглэлээр олон талт ажлуудыг зохион байгуулдаг залуучуудын үндэсний төв байгууллага бөгөөд 21 аймаг, 9 дүүрэгт салбар зөвлөлтэй,залуучуудын асуудал мэргэжлээрээ нэгдсэн 16 хороотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

2015 оныг  “Залуусаа Бүтээе” уриатайгаар залуу хүн бүр хариуцлагатай, хошуучлагч, баян болохын төлөө зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Салбар холбоо, нэгж байгууллагын үйл ажиллагааг тогтвортой байлгах, залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор салбар нэгж байгууллагыг шинэчлэн зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад  Өмнөговь аймгийн залуучуудын холбооны ээлжит бус хурлыг 03 сарын 11 нд амжилттай зохион байгууллаа. Чуулганд Өмнөговь аймгийн сум бүрийн төлөөлөл болсон 412 залуучууд оролцож  Залуучуудын холбооны тэргүүнээр  Р.Сэддорж сонгогдож, тэргүүлэгч гишүүдээр аймгийн төр, хувийн хэвшлийн төлөөлөл болсон 19 шилдэг залуус сонгогдож шинэ бүтэц зохион байгуулалттайгаар ажиллахаар боллоо. Мөн Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн залуучуудын холбооны тэргүүн Ч.Сугархүү болон бусад төлөөлөгч нар оролцсон юм.

5672c1933674f0236d02acf176bd8414

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …