Дисней кино компанийн хамгийн сүүлд дэлгэцнээ амилуулсан “Cinderella” кино үзэгчдийн хүртээл болсон эхний долоо хоногтоо АНУ-ын Box Office-ийн жагсаалтыг шууд тэргүүллээ. Сир Кенед Бранаг найруулж, Британийн жүжигчин Лили Жеймс, Ричард Мэдден нарын тоглосон уг кино өнгөрөгч амралтын өдрүүдэд 70.1 сая ам.долларын ашиг олсон билээ. Диснейн өмнөх кино болох “Maleficent” киноны амжилтыг мөн энэхүү шинэ бүтээл дахин давтаж байна. Харин жүжигчин Лиам Нийсоны тоглосон “Run All Night” кино ердөө 11 сая долларын орлоготой байжээ. Мөн Стефен Сондхеймийн мюзиклд тулгуурлан хийсэн “Into the Woods” кино нь дэлгэцнээ гарснаасаа хойш 173 сая долларын ашигтай байж, жагсаалтанд “Cinderella” киноны дараа багтсан байна.
Түлхүүр үгэнтертайнмент
Санал болгох мэдээ
Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …