Турсанаас болж гэр бүлийн амьдралаа сүйрүүлэх дөхөж байна

23 настай англи бүсгүй Кристина Майлз турахын тулд маш их хичээжээ.  Тэрээр 110 кг-аас 53 кг болтлоо турж чаджээ. Санасандаа хүрч гоолиг сайхан биетэй болж чадсан ч өдгөө түүнд хувцсаа тайлах нь аймшигт тамлал мэт санагддаг болжээ. Учир нь турсанаас үүдсэн илүүдэл арьс нь унжиж биеэр нь нэг “хөглөрч” байдаг гэнэ. Одоо тэрээр тарган байснаасаа илүүтэйгээр нөхрөөсөө ичих болж. Нөхөр нь түүнд хайртай хэвээрээ гэхдээ ийм их илүүдэл арьстай эхнэртэйгээ унтах нь түүнд хэцүү санагдаж эхэлсэн бололтой. Тэдний бэлгийн харилцаа улам бүр цөөрч байгаа гэнэ. Мэс заслын аргаар илүүдэл унжсан арьснаасаа салж болох ч энэ нь асар үнэтэй тусдаг. Гоо сайхны эмч нар Кристинагийн илүүдэл арьсыг “хэмжээд” нэг сая фунтын ажил байна гэж үнэлжээ. Энэ нь дундаж амьдралтай тэдний хувьд маш их мөнгө ба хэрвээ нөхөр нь сонсох юм бол хаяад явж ч магад гэнэ. Түүнийг тарган байхад бэлгийн амьдралд нь ямар нэгэн асуудал байгаагүй бөгөөд турсаны дараа бэлгийн амьдрал нь бүрэн сүйрсэн гэжээ. Одоо тэрээр нөхөртөө өөрийн нүцгэн биеийг харуулахыг огт хүсэхгүй байгаа гэнэ. Энэ нь тэдний гэр бүлийг бараг л сүйрүүлэх шалтгаан болж байгаа гэнэ .


25B9FAE400000578-2955375-image-a-53_1424082200872
25BC04A800000578-2955375-image-a-1_1424088491568 1206 PAY-Kristina-Miles-MAIN 25BA05C500000578-2955375-image-m-22_1424081651209

Б.Нарангэрэл

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …