1 ээс 2 ширхэг өндөгний цагаан
1 хоолны халбага зөгийн бал
Ашиглах заавар:
-Халуун шүршүүрээс гарч ирээд энэхүү маскыг түрхвэл илүү үр дүнтэй учир нь энэ үед нүүрний нүх маш сайн нээгдэж онгойсон байдаг.
Цэвэр аяганд өндөгний цагаан болон зөгийн балаа холиод сайтар хутгана. Бэлэн болсон зуурмагаа нүүрэн дээрээ 15-20 минут тавьж өгнө. Бага зэрэг таталдаад ирэх үед бүлээн усаар угаана гэж ойлгож болно.
-Үүнийхээ дараа мөсөөр арчиж нээгдэсэн нүхийг агшааж өгөөрэй.
7 хоногт 2-3 удаа түрхээд үр дүнгээ өгч эхлэх болно.
-Өндөгний цагаан нь зөвхөн уурагаар баялаг болоод зогсохгүй нүүрний нүхийг агшааж тослог болон бохирдолыг цэвэрлэхэд маш тустай. Үүгээр ч зогсохгүй хуурайшилтыг чийгшүүлж нүүрийг дотороосоо гэрэлтсэн мэт гөлгөр болгож өгдөг байна.
-Зөгийн бал нь нүүрийг гүн хэмжээнд чийгшүүлж зөөлрүүлдэг байна.
Эх сурвалж: www.facebook.com/oonosmakeup