Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Витаминжуулалтын аян” энэ сарын 13-наас 5-р сарын 13 хүртэл үргэлжлэх юм. Аяны хүрээнд Монос группээс Cонгинохайрхан дүүргийн Цамбагарав үйлчилгээний төвийн урд талбайд маргаашнаас эхлэн иргэдэд үнэгүй витамин тараахаар болжээ. Мөн “Монос”-ын бүх эмийн сангаас хүний биед шаардлагатай бүхий л төрлийн витаминыг 5-80 хүртэл хувийн хямдралтайгаар авах боломжтой аж.
Г.Эрдэм