Жил бүр Улаанбаатар хотод зохион байгуулдаг “Mongolia open-2015” чөлөөт бөхийн олон улсын” А” зэрэглэлийн тэмцээн энэ сарын 28, 29-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно.
Тэмцээнд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон “Дэлхийн цом” –ын тэмцээнд өрсөлдөж хүрэл медаль хүртсэн Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчид оролцох юм. Энэ жилийн тэмцээнд Франц ,ХБНГУ, Беларусь, Польш, Хятад, Япон, Киргизстан, БНСУ, АНУ, Казахстан, Бразил, Пуэрто-Рико, ОХУ-ын Москва, Красноярск, Якутск, Тува, Буриадын 170 гаруй бөхчүүд хүрэлцэн ирж оролцохоор болжээ.
Манай тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр Беларусь, Казахстан, Польш улсын бөхчүүд хүрэлцэн ирээд байна.Тэмцээнд оролцох чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багтаа амжилт хүсье.