Оросын Саратов мужийн Волгийн баруун эрэг дээр байрлах жижиг хот бий. Энэ хот нь нам гүм байдал нарсан ой, шохойн чулуун уул усаар ялангуяа хаврын гайхамшигт үзэмжээрээ алдартай юм. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ хотын нам гүм байдлыг эвдэн өвлийн цанын улирал дуусч хаврын тэргүүн эхэлж байгааг тэмдэглэн “Нүцгэн гулгалт” нэртэй цанын флашмоб зохион байгуулжээ. Энэхүү үйл ажилагаанд ойролцоогоор зуу гаруй хагас нүцгэн гулгагчид оролцсон байна. Оролцогч залуучууд хөгжмийн хэмнэлд уулын уруу гулгах үзүүлбэр үзүүлжээ.
Б.Нарангэрэл