Санал хураалтыг интернетээр шууд дамжуулж байна

сонгууль_өгөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар явагдаж байна. Нийслэлийн зарим дүүргийн хэсгийн хороодын санал хураалтын үйл явцыг шууд дамжуулан интернетээр үзүүлж байна.

Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зарим хэсгийн хороодын санал хураалтын үйл явцыг харж болох юм.

Баянзүрх дүүргийн 6, 8, 9, 13, 15-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5, 6, 18, 19, 20, 27, 30-р хороо, Сүхбаатар дүүргийн 6, 8, 9, 13, 15-р хороо, Чингэлтэйн 2, 4, 6, 7, 8, 10, 11, 12, 13, 14, 15, 16-р хороодын санал хураалтын үйл явцыг шууд дамжуулж байна.

Сонгогч та http://songuuli.ulaanbaatar.mn/home хуудсаар нэвтэрч сонгуулийн үйл явцтай танилцана уу. Тус хуудасны сонирхсон дүүрэг, хорооныхоо нэрийг сонгож сонгуулийн санал хураалтын үйл явцыг сонирхоно уу.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …