Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагчийг хутгалж гэмтээжээ

zaluu_5514b72b212f4_1Дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийг хутгалж гэмтээсэн хэрэг гарлаа. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт зодоон болоод байна гэх дуудлага шөнийн 04.00 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид очиход СХД-ийн долдугаар хороонд оршин суугч, 28 настай У гэгч нь цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь мэс хүргэж хүнд гэмтэл учруулсан байна. Улмаар Түргэн тусламж 103-ыг дуудахад дуудлага өгснөөс 40 минутын дараа ирж, анхан шатны тусламж үзүүлжээ. Цагдаагийн алба хаагч цус их алдсан учраас яаралтай түргэн тусламж 103-ын эмч нар удаан ирлээ гэхэд түргэний эмч нар “Тийм л юм бол өөрсдөө аваачиж өгөх нь яасан юм бэ” хэмээн маргалджээ. Одоогоор цагдаагийн алба хаагчийн биеийн байдал тааруу эмнэлэгт эмчлүүлж байна. Харин хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлд “Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх” Энэ хэргийн улмаас төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг аж. Хэрвээ тухайн иргэний гэм  буруутай тогтоогдвол дээрх зүйл заалтаар хэргээ шийдүүлэх юм байна.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …