Сонгуулийн ирц улсын хэмжээнд 11.61 хувьтай байна

songuuli eehel Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын талаар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд сонгуулийн ирц 10:00 цагийн байдлаар 11.68 хувьтай байна гэж мэдээллээ. Харин нийслэлийн хэмжээнд 16.45 хувь, хөдөө орон нутагт 12.8 хувьтай байгаа юм байна. Хамгийн өндөр ирцтэй байгаа нь Говьсүмбэр аймаг 21.95 хувьтай байгаа ажээ.

 Ч.Содномцэрэн “Сонгуулийн санал хураалтын үйл явц хэвийн явагдаж байна. Сонгуулийн өдөр бороо хур ихэнх нутгаар орно гэсэн мэдээллийг цаг уураас өгсөн. Үүнтэй холбоотойгоор 12 аймгаас зөөврийн хайрцагаар орон нутагт санал авах, шатахуун нэмж авахын тулд хөрөнгийг шийдэж өгөхийг хүссэн санал ирүүлсэн. Хүсэлтийг хүлээн авч төсвийг шийдэж өгсөн” гэлээ.

Арав гаруй аймагт шатахуунд зарцуулахаар Сонгуулийн болзошгүй үеийн төсөвөөс гаргасан гэдгээ тэрээр тайлбарлалаа.

Цахилгааны хүчин чадал муугаас үүдсэн, кодоо буруу хийснээс болж хоёр автомат машин саатсаныг хэвийн байдалд оруулж одоо ямар ч сааталгүй санал хураалт орон даяар хэвийн ажиллаж байна гэсэн юм. Мөн Нийслэлийн хэмжээнд зөөврийн хайрцагаар 5198 хүн саналаа өгөхөөс  өчигдөр 4112 нь хүн саналаа өгчээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …