Д.Төмөрхүлэг мөнгө, Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ

708507355162f49c3b3421Туркийн Самсун хотноо болж буй жүдо бөхийн гран при тэмцээний эхний өдрийн барилдааны медалийн эзэд тодорлоо. Эхний өдөр хөнгөн таван жин буюу эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын барилдаанууд боллоо. Манай хөнгөн жингийнхэн энэ удаагийн гран пригээс мөнгө, хүрэл медаль л хүртэж чадлаа.

Эрэгтэйчүүдийн 60 кгд Д.Амартүвшин, Ц,Цогтбаатар нар барилдсан. Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин хэсгийн аваргын төлөө Оросын бөх Робертод ялагдсан бөгөөд торгуулын тойрогт Гүржийн залуу бөх Лукхуми Чихвимианиг баралгүй тэмцээнээ дуусгасан. Тэгвэл өдгөө 19 настай залуу бөх Ц.Цогтбаатар урамтай сайхан барилдаж, хүрэл медаль хүртлээ.Манай бөх эхний тойрогтоо Турк, хоёрдугаар тойрогт Израйль, гуравдугаар тойрогт Бельгийн бөхийг ялсан. Харин хэсгийн аваргын төлөө Азербайжаны Орхан Сафаровыг баралгүй ялагдсан. Гэхдээ торгуулын тойрогт Йемен улсын бөх Али Хоусрофыг ялж, медалийн төлөөх барилдаанд манай Д.Амартүвшинг хэсгийн аваргын барилдаанд ялсан Оросын Робертыг хожиж, хүрэл дээр буулаа.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Д.Төмөрхүлэг финалд үлдсэн хараахан аварга болж чадсангүй. Манай бөх хоёрдугаар тойрогт Туркийн Бисер Сахиныг, гуравдугаар тойрогт Казахстаны Илдос Зумакановыг, хэсгийн аваргын төлөө Израйлийн Тал Феликерыг буулгаж авсан. Улмаар мөнгөн медалын төлөө Оросын Абдула Абдулзайлловыг ялснаар финалд үлдсэн юм. Харин аваргын төлөө Узбекстаны алдарт бөх, Олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн аварга Ришод Собировыг барсангүй.

Тэгвэл эмэгтэйчүүдээс ганц гялтайсан нь 52 кг-д барилдсан А.Цолмон байлаа. Манай хүрэл меалийн төлөө барилдсан ч Их Британийн бөхийг бараагүй. Тэгвэл 48 кг-д барилдсан М.Уранцэцэг, 52-т хүч үзсэн М.Бундмаа, 57 кг-д өнгөрсөн долоо хоногт Тиблист түрүүлсэн Д.Сумъяа зэрэг шилдгүүд маань бүгд эхний тойргуудад ялагдлаа.

www.bataar.mn

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …