Мана түүж байсан 50 гаруй иргэнийг цагдаагийнхан саатуулжээ

27957_44879Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутгаас мана түүж байсан 50 гаруй хүнийг энэ сарын 26-нд тус аймгийн Цагдаагийн газар саатуулжээ. Тэдний дунд Улаанбаатар хот, Баянхонгор аймгийн иргэд ч байгаа гэнэ. Саатуулагдсан иргэдийн 19 мотоциклийг журамлажээ. Дэлгэрцогтоос иргэд чулуу түүгээд таван жил болж байна. Үүнийг таслан зогсоож чадахгүй байгаагаас Улаанбаатар хот, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэд ч очин, сүүлдээ газрын хөрсийг ухаж сэндийлдэг болжээ. Олон хүн ингэж нэг дор цугласан нь ойр хавийн малчдын амгалан тайван байдлыг алдагдуулан, малаа хулгайд алдах явдал ч гардаг болсон гэнэ.

Саатуулсан иргэдэд захиргааны хариуцлага ногдуулахаар цагдаагийнхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлжээ. Төрийн хянан шалгах хуулийн дагуу тэднийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор болсон байна. Уг нь тэднийг Ашигт малтмалын тухай хуульд заасан “Тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмал ашигласан бол хууль бусаар олсон орлого, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хурааж, уг этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтаар торгож болох ч олж авч чадахгүй их хэмжээний өр авлага үүсэн, иргэдийн амжиргаанд хүнд дарамт учруулна гэж үзээд хатуу сануулга өгч, Төрийн хянан шалгах хуулиар асуудлыг шийдэхээр болсон гэнэ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …