Эрүүл мэнд, спортын сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзлаа

0 aakazak 0Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзаж, эрүүл мэнд, спортын салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Ив Дэлунэ Франц улсын Засгийн газрын 5 сая.еврогийн хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр Гэмтэл согог сэргээн засварлах үндэсний төвийн хүлээн авах тасгийг засварлаж, Монгол Улсын жишиг тасаг болгон ирэх зургаадугаар сард хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд хоёр улсын эмч, эмнэлгийн ажилтнуудын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод ирэх зургадугаар сарын 5-нд хийхээр төлөвлөж байгаагаа дуулгаад, эрүүл мэнд, спортын яамнаас дэмжиж хамтран зохион байгуулахыг сайдаас хүссэн юм. Мөн франц улс нь дэлхийд нэртэй уламжлалт анагаах ухаан өндөр хөгжсөн орон.

alt

Тиймээс хоёр орны эмч нарыг сургалтанд хамруулж, сургалтыг монголын томоохон клиник эмнэлгүүдэд хийх хүсэлтэй байгаагаа ч энэ үеэр илэрхийлсэн. Мөн дипломат харилцаа тогтоосны ойн хүрээнд ирэх долдугаар сард хоёр улсын жудогийн үндэсний шигшээ багийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулахаар Монголын жудо бөхийн холбоотой хамтран ажиллаж байна. Монголын туялзуур жадны холбоо бидэнтэй холбоо тогтоосон, цаашид тэдэнтэй хамтран ажиллах чиглэлээр судалж байгаа. Спортыг дэмжинэ гэдгийг Франц улс нь гадаад бодлогынхоо нэг элемент гэж үздэг учраас монголын баг тамирчдыг визний асуудал дээр хөнгөлттэй болгохыг эрмэлзэж, зарим тохиолдолд визний асуудлаас нь хөнгөвчилж байснаа хэллээ.

Сайд Г.Шийлэгдамба эрүүл мэнд спортын салбарын хамтын ажиллагааны талаар тодорхой санал бодлоо илэрхийлсэнд нь баяр хүргээд, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа түүх соёл, урлаг спорт, эрүүл мэндийн салбарт анхааралтай хандаж харилцан ойлголцлыг бии болгосоныг онцлов. Тэрээр хоёр орны эмч, эмнэлгийн ажилтнуудын чуулга уулзалтыг зохион байгуулах хамтарсан ажлыг хэсгийг байгуулж ажиллах, энэ үеэр хамтатгаад жишиг хүлээн авах тасгийн нээлтээ хийх хүсэлтэй байгаагаа хэллээ.

Элчин сайд Ив Дэлунэ нь өнгөрсөн оны 9 дүгээр сард Монгол улсын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж байсан францчуудыг Парис хотноо хүлээн авч уулзаж, салбарын хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах, хамтран ажиллахад гарч буй хүндрэлээс хэрхэн сэргийлэх талаар ярилцсан байна.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …