Дэлхийн цомын төлөө чөлөөтийнхөн өрсөлдөнө

zaluu_551a33772f00b_1Ирэх дөрөвдүгээр сарын 11-12-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотноо чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн болно. Тус тэмцээнд манай Монголын шигшээ багийнхан оролцох юм. Дэлхийн цомд нийт найман улсын шигшээ багийнхан өрсөлдөх бөгөөд Монголын баг тамирчид A хэсэгт ОХУ, Куба, АНУ-тай таарсан бол B хэсэгт Иран, Азербайжан, Белорусь, Туркийн шигшээ баг өрсөлдөнө. Дэлхийн цомын тэмцээн 1973 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар энэ жил 43 дахь удаагаа болох гэж байна.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Норовирусийн халдвар илэрсний улмаас Олимпын тоглолтыг хойшлуулжээ

Өвлийн Олимпын наадмын Финланд, Канадын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ багуудын тоглолт норовирусийн дэгдэлтийн улмаас хойшлогдсон тухай Sky News …