Ариун цэврийн өрөөнөөс 2 грамм мөнгөн ус илэрчээ

39g24rcg7arcg8bqpupqjvo4ibӨчигдөр өглөө 10.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7-р байрны 4 орцонд иргэн Б-гийн гэрийн цэвэр усны крантнаас мөнгөн ус илэрсэн хэмээх мэдээллийн дагуу бид холбогдох байгууллагаас тодрууллаа.

Үүсээд буй нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Б.Дуламсүрэнгээс тодруулахад, тэрээр “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7-р байранд ариун цэврийн өрөөнд мөнгөн ус илэрсэн тухай дуудлагаар аймгийн онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж 2 грамм мөнгөн ус байсныг цуглуулан авч аюулгүй болгосон. Химийн хорт бодис илэрсэн шалтгаан нөхцлийг судлан шалгахаар тус амйгийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна” гэв.

Санал болгох мэдээ

Хятадын чат-ботуудад “сэтгэл хөдлөл” илэрхийлэхийг хориглоно

Хятадын эрх баригчид хиймэл оюуныг сэтгэл хөдлөлгүй, аюулгүй мэдээллийн хэрэгсэл болгохыг эрмэлзэж байна. Тодруулбал, Хятадад …