ОУХМ Т.Санчир PBA-д тоглоно

32_0d65aa6d2234d473bfbbfa3c85d300bcd62e5962  Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн довтлогч Т.Санчир өнөөдөр Ази Тивдээ хамгийн шилдэгт тооцогддог Филиппин улсын Лиг буюу PBA-ийн хамгийн нэр хүндтэй Barangay Ginebra San Miguel багт тоглох гэрээнд гарын үсэг зурлаа.

     Ийнхүү тэрээр гадны мэргэжлийн Лигт тоглохоор болсон анхны монгол тамирчин боллоо.

PBA-ийн шинэ улирал 5-р сарын эхээр эхлэх бөгөөд Санчир дараа 7 хоногт “жинхэнэ” мэргэжлийн сагсчин болох гараагаа эхлэхээр Манила хотыг зорих юм.

Санчирын хувьд дотоодын Лигт гаргасан амжилтуудыг нь бид бүгдээрээ мэднэ. Харин 2013 оны дэлхийн Оюутны Universiade тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож, 8 тоглолтонд 20.6 оноог дунджилж, шилдэг довтлогчдын нэг гэдэгээ олон улсын тавцанд тэр харуулж байв. Дараа нь Зүүн Азийн АШТ-нд бас гайхалтай байж, шигшээ багаа оноо авалтаар тэргүүлсэн. Хамгийн сүүлд 2014 оны Азийн Наадмын ШИЛДЭГ ГУРВАН тоглогчийн нэгээр нэрлэгдэж, мэргэжлийн багуудын скаутуудын хараанд өртсөн гэхэд болно.

download

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …