Сонгинохайрхан уулын хишиг барилдаан өчигдөр болж өнгөрлөө. Тус барилдаан улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон юм. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Таванхан дэвжээ, Ноёд групп, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр хоёрдахиа түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Алдар спорт хороо, Засагт ханы Завхан дэвжээ, Хөтлийн цемент шохой ХК-ийн бөх улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэлээ. Г.Эрхэмбаяр аварга 2012 онд уг барилдаанд түрүүлж байсан билээ. Их шөвгийн дөрөвт улсын аварга С.Мөнхбат, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар шалгарлаа.
Түлхүүр үгспорт
Санал болгох мэдээ
Чөлөөт бөхийн 5 тамирчин “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авчээ
“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Монголын таван тамирчин оролцох эрхээ авсан бол Турк …