Юниверсал компанийн бүтээл “Галзуу хурд 7” кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн билээ. Үзэгчидийн хувьд хүлээлт үүсгээд байсан уг кино нээлтээ хийсэн даруйдаа 143 сая долларыг олсон байна. энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн “Captain America: Өвлийн цэрэг” киноны 95 сая долларын амжилтийг бут цохисон байна. Мөн 2015 оны дээд амжилт болох Юниверсал компанийн “Грейгийн тавин сүүдэр” киноны нээлтийн рекордыг ч эвдсэн юм. Ингэснээрээ “Галзуу хурд 7” кино энэ жилийн нээлтээрээ хамгийн их ашиг орлого олсон киногоор шалгараад байгаа юм.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
