Нострадамусын зөгнөл-2015 он

dd11983cef5f44e2bigЭрдэмтэд Францын одон оронч, зөнч Нострадамусын 2015 онд болох үйл явдлуудын талаар хэлсэн айлтгалыг тайлж мэдэж чаджээ. Маш олон сонирхолтой мэдээллийг агуулж байгаа энэ материалыг мэргэжилтнүүд ил болгохоор шийдсэн аж. Судлаачид ирэх 2015 онд түүний бодлоор чухам юу болохыг тайлсан байна.

Ирэх жил түүхийн хүрдийг өөрчилж мэдэх аймшигтай үйл явдлууд олноор болох гэнэ. Дөрвөн улсын Ерөнхийлөгчийн амь насанд халдлага үйлдэгдэхээс гадна АНУ-д маш хүчтэй газар хөдлөлт болж мэднэ. Тэрхүү газар хөдлөлтийн улмаас дэлхий даяар хямрал үүснэ. Италид оршдог Везувий галт уул сэрэх бололтой.

Мөн одон орон судлаач эр Герман болон Францад эдийн засгийн хүнд нөхцөл байдал бий болно гэдгийг таамаглажээ. Учир нь үл олдох шалтгаанаар дэлхий цацрагийн хүчтэй туяанд автаж, хүмүүс залуу насандаа үхэж эхэлнэ. Гэхдээ Нострадамус ирэх жил болж магадгүй нааштай үйл явдлуудыг ч өгүүлжээ. Дэлхий даяар алдаршсан Францын энэ эрдэмтэн ирэх онд хэлний бэрхшээл арилж, элдэв татварууд алга болно гэж “мөрөөдөв”. Эрдэмтэд хүний насыг 200 жил хүртэл уртасгах чадвартай мөнхийн залуу байлгах рашааныг бүтээх гэнэ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …