Хараа муудсан эсэхээ эндээс шалгаарай

Дараах хөдөлгөөнт дүрснээс та Альберт Эйнштейнийг харж байна уу? Эсвэл Мэрилин Монрог харж байна уу?

Хэрвээ та хоёуланг нь харж чадаж байвал нүдний хараа тань хэвийн гэсэн үг. Харин Эйнштейнийг огт олж харахгүй бол харааны шил зүүх хэрэгтэй байна гэсэн үг юм.

Уг зураг нь хоёр алдартны тусдаа зургийг эвлүүлсэн хибрид зураг. Багаас томрох үед өөрчлөгдөж байгаагийн шалтгаан нь Эйнштейний зургийг маш нягт цэгийн нарийвчлалтай бүтээсэн бол Монрогийн зураг нягтрал бага, хамгийн энгийн таних тэмдгүүдийг дүрсэлсэнд оршиж байгаа.

Энэ бол Монрогийн зураг, зөвхөн ерөнхий хэлбэрээр нь таньж болох

46f5ac_merilyn_x800Энэ бол Эйнштейний зураг, үрчлээ, сахал зэргийг нь маш нарийн дүрсэлсэн

d1a99a_albert_x800Зураг жижиг байхдаа зөвхөн Мэрилин Монрогийн төрх харагдах ба харин томрох тусам Эйнштейний шинжүүд тодорч эхэлнэ.

Тиймээс хэрвээ танд Монро хэзээ ч Эйнштейн болж хувирахгүй байвал даруй эмчид үзүүлж, харааны шил зүүх хэрэгтэй болжээ.

 

Эх сурвалж: ASAP Science

Санал болгох мэдээ

Энэ бол Америкийн “Хулсан ташуур” маягийн эртний түүхтэй дуу

NIRVANA – “Where Did You Sleep Last Night” Тийм ээ. Энэ бол Америкийн “Хулсан ташуур” …