Таван удаагийн үйлдэлтэй, 8 хүнд холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэлээ

99Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харъяат иргэн У, Э, Г, Т, А, Б, М, А нар нь насанд хүрээгүй байхдаа бүлэглэн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хоёр удаагийн үйлдлээр бусдад хүч хэрэглэн довтолж эд зүйлийг нь дээрэмдэн, гурван удаагийн үйлдлээр хүнсний дэлгүүрүүдэд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Энэ хэрэгт Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газраас 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сум дундын 9 дүгээр шүүхэд шилжүүлэн эцэслэн шийдвэрлүүллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …