Тослог үсийг гэрийн нөхцөлд арчлах арга

Та дөнгөж өчигдөрхөн эсвэл дөнгөж өнөө өглөө үсээ угаачихаад байхад таны үс хуйх болон угаараа амархан тослогтож загатнаж, тавгүй мэдрэмж төрүүлээд гоо сайханд тань саад болоод байна уу? Тэгвэл гэрийн нөхцөлд гарын доорх хүнсний бүтээгдэхүүнүүдийг ашиглан үсний тослогыг тэнцвэржүүлж, намирсан сайхан үстэй болох жор байдаг гэдгийг та мэдэх үү.

1.Та өөрийн үсэнд таардаг шампуниас 1 аяганд дүүртэл хийж дээрээс нь 1 хоолны халбага цэвэр нимбэгний шүүс, 1 цайны халбага алое жүүс эсвэл алое гел хийж сайтар хутгаж холиод таглаатай шилэн саванд хийж хонуулаад маргаашнаас нь эхлээд толгойгоо угаагаарай. Ингээд 7-10 хоногийн хугацаанд уг бэлдмэлээрээ толгойгоо угаахад таны усны тослог арилж хөвсгөр, сайхан үстэй болох болно.

2.Дээрх жороос гадна хамгийн амархан бөгөөд хамгийн үр дүнтэй жор бол архи эсвэл шар айрагаар үсээ угаах юм. Цагаан архи, шар айраг нь үсний тослогыг нэг угаалтаар арилгах хүчтэй бөгөөд үс ургуулах, гялалзуулах ач тустай ажээ. 1 цайны аяга шар айраг эсвэл цагаан архийг 1,5 литр усанд хийж хутгаад үсээ шавшиж угаана. Дараа нь хүйтэн бүлээн усаар сайтар зайлаарай. Эсвэл дан шар айргийг устай холилгүйгээр тогтмол угаахад үсний тослог бүрэн арилж, үс маш богино хугацаанд эрүүл, урт ургадаг.

3.Үсний тослогыг арилгах өөр нэгэн жор бол цагаан цуу, нимбэгний шүүсээр үсээ зайлах арга юм. 1 цайны аяга усанд 2 хоолны халбага цагаан цуу эсвэл нимбэгний шүүсийг хийж холиод үсээ шампундаж угаасны дараа үүгээр зайлж шавшина. Дараа нь цэвэр усаар угаагаарай.

эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …