ТЭДИ төвийн гар утасны засварчид үйлчлүүлэгчээ бүлэглэн зодож танхайрчээ

zaluu_5527165d78d09_1“Тэди” төвийн засварчид үйлчлүүлэгчээ зодож танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, хоёр давхрын 10 дугаар лангууны гар утасны засварчин үйлчлүүлэгч Г-гийн “Sony” маркийн гар утсыг засна гэж аваад ашиглах боломжгүй болгож эвдсэнээс үүдсэн танхайн хэрэг гарчээ.

Хохирогч эвдлүүлсэн гар утсаа засч өгөх хууль ёсны шаардлага тавьсныг эсэргүүцсэн төдийгүй тэнд ажилладаг гэх Жадамба гэгч этгээд асуудалд хөндлөнгөөс оролцож, хохирогч Г-г олон нийтийн өмнө хэл амаар доромжилж, зодож танхайрсан байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Туршлагатай сайд нараа улируулан ажиллуулах нь Ерөнхий сайд Н.Учралд “түшиг“ болно

Ням-Осорын Учрал шинэ Засгийн газраа бүрдүүлэх чухал үедээ нэг зүйлийг онцлон хэлсэн нь анхаарал татаж …