П.Анужин: Уул шиг нөмөр болдог үүл шиг зөөлөн сэтгэлтэй эр хүн л хэрэгтэй

anujin“Hero entertainment”-ийн захирал Л.Баатар, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр олонд танигдан, үнэлэгдэх болсон үзэсгэлэнт бүсгүй П.Анужин нар хамтран амьдарч байгаа талаар бүх хэвлэлийнхэн хэсэгтээ л шуугисан. Л.Баатар, П.Анужин хоёр хэн хэндээ татагдаж эхнэр, нөхрүүдээсээ салцгаасан гэдэг.

П.Анужингийн нөхөр “Шинэ Шивээ” ХХК-ийн захирал, бизнесмэн залуу байдаг бөгөөд тэд 10 жилд 13 дугаар сургуульд нэг ангид сурч байсан бөгөөд тэд хоёр охинтой. П.Анужинг нөхөр нь өөрийн түүхийг өөрийн оюун ухаан, хувь тавилан­гаараа бүтээж яваа бие даасан том ертөнцтэй, бусдад маш хүндэт­гэлтэй ханддаг гайхалтай чанар­тай, ухаалаг бүсгүй гэж магтаж хэвлэлд ярилцлага өгсөн удаатай.

Сүүлийн үед П.Анужингийн хайрын тухай хэлсэн үгс цахим ертөнцөд олны анхаарлыг татах болсон. Тэрээр “Хайрлагдана гэдэг арга биш, заль биш, хайрлагдана гэдэг хүний хайр татам байхыг хэлнэ гэж боддог. Эмэгтэй хүнд үнэтэй тансаг машин, хэдэн давхар хаус, хэдэн авдар алт хэрэггүй…Энэ бүхэн хангалттай байлаа ч эмэгтэй хүнд нэг л зүйл дутдаг юм. Тэр бол хайр…магадгүй одоогийн энэ нийгэмд өнгө мөнгө чухал гэх байх л даа. Гэхдээ энэ бол үзэл материалист үзэл. Ямар ч үед дэргэд нь уул шиг нөмөр болдог үүл шиг зөөлөн сэтгэлтэй эр хүн л хэрэгтэй. Чамд ямар нэгэн алт мөнгө, алдар хүнд байхгүй байж болох ч хамгийн гол нь түүнийгээ гэсэн сэтгэл байвал чи эмэгтэй хүний хувьд хэзээд ”ХААН” нь байх болно” хэсээсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …