Пакистан гаралтай Атиф Саед мэргэжилдээ халууран золтой л амь насаа алдаачихаагүй ч гайхалтай зураг авч чаджээ. Тэрээр Африкийн онгон зэлүүд нутгаар хийсэн аялалын үеэр арслангийн зургийг маш ойроос авахыг хүсчээ. Тэрээр бараг метр хүрэхгүй зайтай арслан руу ойртон зургаа авчээ.
Харин энэ үед арслан түүн рүү гэнэт үсрэн дайрсан ба азаар машин ойрхон байсан учир тэрээр машин руу үсрэн орж мөн амжжээ. Бараг л үхлийн ирмэг дээр ирсэн тэрээр энэ бүхний эцэст гайхалтай зургийн эзэн болжээ.
Эх сурвалж: www.dorgio.mn