Герман эмч өөрийгөө хөлдөөж 200 жилийн дараа сэрээхийг зөвшөөрчээ

50bkquvh5a38ap07jts3krk5mfЭмчийн ажлаа олон жил хийсний эцэст тэтгэвэртээ гарч буй их сургуулийн профессор Клаус Замес Херманн хүн нас барсны дараа дахин амьдрана гэдэгт итгэлтэй байдаг гэнэ. Тэрээр өөрийгөө хөлдөөж 150 эсвэл 200 жилийн дараа дахин сэрээхийг зөвшөөрсөн байна.

Замес энэ тухайгаа “Ихэнх хүмүүс урт удаан амьдралыг хүсдэггүй байж болох ч би урт наслахыг хүсдэг. Нас барсны дараа би хаа нэгтээ тэнгэрт ч юмуу тайван амьдарч болох байх гэж мөрөөддөг байсан. Харин энэ итгэл үнэмшлийг минь анагаах ухааны аргаар биелүүлэх боломжтой байх гэж бодож байна” хэмээжээ.

Замес өөрийгөө хөлдөөхийг зөвшөөрч байгаа бөгөөд түүнийхээр бол энэ нь маш амархан гэнэ. Эхний ээлжинд нас барсны гэрчилгээ авч шаардлагатай эм тариаг хийлгээд дараа нь мөсөнд хөлдөөх хэрэгтэй гэж тэрээр тайлбарласан байна.

Тэрээр хүний эд эрхтэнийг удаан хадгалах асуудлаар эрдмийн ажил бичиж байсан бөгөөд түүнийг дахин сэрээх нь илбэ шид биш шинжлэх ухаан гэж үзэж байгаа юм. Зөв температурт, зэвнээс сайн хамгаалж чадвал 200 жил хадгалах боломжтой гэж тэрээр үздэг. Харин үүний дараа шинжлэх ухааны үндэслэлээр түүнийг дахин амилуулах боломжтой юм байна.

эх сурвалж: eagle.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …