“Танан гарьд” цувралыг тэргүүлж эхэллээ

1428994861552cbb2d05be1Үндэсний супер лигийн хагас шигшээ тоглолтод тунан үлдээд буй “Дорнод Танан гарьд”-“SBL Хасын хүлгүүд” багийн тав дахь тоглолт өчигдөр Спортын төв ордонд болж, “Гарьдууд” өрсөлдөгчөө 110:87-гоор хожсоноор цувралд 3:2-оор давамгайлж эхэллээ. Энэ тоглолтод тус багийн легионерууд болох Антонио Жонс 28, Мичел Андерсон 18 оноо авчээ. Мөн ОУХМ Г.Ихбаяр ид үеийнх шигээ гайхалтай тоглолтыг үзүүлж, багтаа 17 оноогоор тусалсан байна. Харин “Хүлгүүд”-ээс хамгийн өндөр оноо буюу 19 оноог Б.Билгүүн авчээ. Тоглолтын шийдвэрлэх дөрөвдүгээр үеийн эхэнд тооны зөрүү -22 болмогц “Хүлгүүд”-ийн дасгалжуулагч О.Баярцогт хожигдолтойгоо эвлэрч, сэлгээний тоглогчдоо талбайд гаргасан юм. Цувралын зургаа дахь тоглолт маргааш 18.00 цагаас Спортын төв ордонд болно.

эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …