Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайд гишүүд дэмжигчидтэйгээ баяраа хуваалцлаа. Түүнийг Төрийн ордноос гарч ирэхийг хүлээх зуур манай зарим төрийн түшээд баггүй хөгжилдөөд авсан юм.
Соёл спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, жүжигчин Л.Баттулга /Аглуу/ нар УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд, гишүүд дэмжигчидийн өмнө рок хамтлагийн дуучдын аянд халз бүжиглэсэн нь олныг инээдээ барьж ядахад хүргэсэн юм. Жүжигчин Аглуу Соёлын сайдыг дуэльд дуудан бүжиглэхэд “Манай сайд ч авьяастай юм аа” гэх үгийг “үзэгчид” хэлнэ лээ.
Т.Түвшин
Ugluu.mn