Т.Санчир 14 дугаартай тоглоно

87cebef0eec3a043originalФилиппин улсын сагсан бөмбөгийн лигт тоглохоор хилийн дээс алхсан Т.Санчир өчигдөр өөрийн 14 дугаартай өмсгөлөө авчээ. Мөн багийн зургаан довтолгооны хувилбарын дөрвийг нь Т.Санчираар шидэлт хийлгэж дуусгах хувилбартай байгаа талаар мэдээлсэн байна. Азийн сагсан бөмбөгийн холбоо /PBA/-ны дүрмийн дагуу Ази легионер тоглогч 6’3 буюу 190.5 сантиметрээс дээшгүй өндөртэй байх ёстой юм. Харин манай сагсан бөмбөгчин Т.Санчирын өндөр 6’2”5 /189.23 см/ байжээ. Тэрбээр арван жилийн сурагч байх үеэсээ ердөө хоёрхон сантиметр өссөн байна. Ямартай ч дахиад нэгээс хоёр см илүү өндөр байсан бол түүнийг Монгол руу буцаах байжээ.

эх сурвалж: unen.mn

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …