Жуулчдад зориулсан зочид буудал, рестораны гарын авлагатай болно

10487266_1046177288743518_5734016305293681410_nМонгол улсад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийнхэн олон талт ажлыг зохион сэдэж санаачлан, хэрэгжүүлсээр байна. Тухайлбал дэлхийн томоохон хэмжээний үзэсгэлэнгүүд болох Берлиний ITB, Лондон хотноо жил бүр зохион байгуулагддаг WTM, Япон улсад зохион байгуулагддаг JATA зэрэг олон улсын үзэсгэлэнгүүдэд оролцож заншжээ. Манай улсад ч олон орныг хамруулсан үзэсгэлэн яармагуудад бусад орны төлөөлөгчид ирж оролцдог.

Монгол орны үзэсгэлэнт газрууд, аялал жуулчлалын таатай бүсүүдийн судалгаа, тэдгээрийг нэгтгэсэн мэдээлэлтэй ном, гарын авлага олон. Гэтэл жуулчдад нэн түрүүнд шаардлагатай манай улсад үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, рестораны гарын авлага одоогоор байдаггүй. Аялал жуулчлал ихээр хөгжсөн дэлхийн бусад орнуудын туршлага дээр үндэслэн “Hotels&Restaurants guide Mongolia-2015” номыг Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн, Elegance сэтгүүлийн редакци хамтран эмхэтгэж, хэвлүүлэхэд цөөн хоног үлджээ.

Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх ресторан, зочид буудлын мэдээллийг ийнхүү анх удаа нэгтгэн, жуулчдын гарын авлага болгож буйд салбарын бизнес эрхлэгчид талархалтай хандаж байна. Шинээр хэвлэгдэн гарах “Hotels&Restaurants guide Mongolia-2015” ном нь хэвлэл, дизайны хувьд дэлхийн бусад оронд хэрэглэгддэг гарын авлагатай эн зэрэгцэхээр байх юм.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …