Тоть хvний дуу хоолойг дууриаж чаддаг учраас хvн бvрийн хайрыг хvлээдэг шувуу юм. Харин бид тоть хэрхэн ярьдгийг тєдийлєн мэддэгvй. Хvн тєрєлхтєн ярихдаа амьсгалын систем, тєвєнх, хоолой, уруул, хэлээ хэрэглэдэг.
Харин тотьнуудад хоолой заяагаагvй аж. Хоолойн оронд дуу авиагаа тусгай эрхтэн буюу єргєлтийн хоолойн системийн тусламжаар гаргадаг байна. Шувууны дээд єргєлтийн хоолой нь амьсгалын болон мєгєєрсєн хоолойноос бvрдэх бєгєєд авиаг цуурайтуулан гаргах зэрэг vйлдлийг гvйцэтгэдэг гэнэ. Мєгєєрсєн хоолойноос ирэх агаар амьсгалын замын хоолойгоор дамжин хоолойд ирдэг байна. Ингэхэд цуурайтуулагч эрхтэн авиаг чичрvvлэн гадагшлуулдаг аж. Энэ тогтолцоо нь хvний бие махбодын дуу гаргах тогтолцоотой адил юм. Гэвч шувуунаас гарах дуу авианд хэл чухал vvрэгтэй. Жигvvртнvvд нь хэлээ “мм”-ээр хєдєлгєхєд хvртэл єєр тєрлийн дуу авиа гаргах авъяастай гэнэ. Байгальд амьдрах тоть, тэр ч бvv хэл хэрээ шувуу нь бусад жигvvртний дуу хоолойг дууриадаг байна. Байгалиас заяасан тєрєлхийн авъяас нь тэнгэрийн амьтдын хоорондын холбоо, сvлбээг нягтаршуулдгаараа онцлогтой аж. Тэд зєвхєн бусад жигvvртний хэлийг бус хvн тєрєлхтний дуу авиа,vг хэлийг дууриаж чаддаг.
Иймээс ч эзэндээ дасч илvv ойр дотно харилцаа тогтоодог учиртай. Хvний хэлээр хамгийн сайн ярьдаг саарал тотиноос эхлээд Ара, Какаду шувуу ч ярьж чаддаг аж. Тотинууд ганцаараа єсч томорсон ч хэл яриаг хаанаас ч юм сурчихдаг чанартай. Мэргэжилтнvvд гэртээ тоть тэжээдэг хvмvvс хамгийн тvрvvнд тэднийг ярьж сургахад анхаарлаа чиглvvлэхийг буруу гэж vзэж байна. Тvvнчлэн ярьдаг шувууд ганцаардалд тун дургvй гэнэ. Тиймээс тэднийг хос хосоор нь байлгавал илvv ихийгсурах боломжтой аж. Тотинууд хvний хэлийг хvчээр сурдаггvй гэнэ. Тэд сонирхол татсан, хєгҗилтэй зvйлийг єєрєє л сурчихдаг гэнэ. Мєн зааж сургахад анир чимээгvй орчин тохиромжтой. Хэлсэн vгийг адил давтаж сонсгох нь vр дvнтэй. Дєнгєж ярьж сурч буй тоть єгvvлбэр зохиож хэлэхдээ зовдог байна. Харин vгээ нэг нэгээр нь сурч байгаад єєрєє єгvvлбэрийг сурчихдаг гэнэ шvv. Мэргэжилтнvvд байнга хєгжим сонсдог тоть аяыг ч дуурайхыг оролддог гэжээ.
А.Тамир