Улаангомд үйл ажиллагаа явуулдаг Улсын цэцэрлэгүүд Монгол хэлээ ч гүйцэт сураагүй балчир үрсэд маань Солонгос багш нарыг бүр багаар нь урьж авч ирж хичээл заалгах хүсэлтийг Койка хэмээх байгууллага руу явуулсан байх юм.
Монгол багш нарын ур чадвар, заах арга барил хоцрогдсон уу? эс бөгөөс бүр дээрээс яамнаас Солонгосжуулах бодлого яваад байна уу? Ороод уншаарай. Албан бичгүүд нь нэг загвараар, зохион байгуулалттайгаар бичигдсэн нь анзаарагдана.
Миний, таны хүүхэд Монгол хэлээ ч гүйцэд сураагүй байж Ханбуг өмсөж, Солонгос дуу дуулж, бүжиглэхийг та хүлээн зөвшөөрөх үү?
Энэ бүхнийг бодлогоор удирдан зохицуулах үүрэгтэй БСШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газар хэрхэн ажиллаж байна вэ? Эсвэл тэндээс “бодлогоор” дэмжиж байгаа хэрэг үү. Хэрвээ Солонгос багш нар Увс аймагт ирж хичээл заахдаа хүрвэл энэ бүхэн хууль зөрчиж байгаа үйлдэл гэдгийг ойлгож ухаарах хүн байна уу.
Харин үүнийг Увс аймгийн Боловсролын газар алга ташин, хөхүүлэн дэмжиж, араас нь хүчтэй түлхэж өгсөн байх юм.
А.Тамир