СЕХ гадаадын ажиглагчидад мэдээлэл хийнэ

songuuli aaa gej Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсөнтэй холбогдуулан өнөөдөр 12:00 цагаас Сонгуулийн ерөнхий хорооноос дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, гадаадын ажиглагчид, сурвалжлагчдад зориулж дугуй танхимдаа мэдээлэл хийнэ. Сонгуулийн үйл явц, санал хураалт, сонгуулийн сурталчилгаатай холбоотой мэдээллийг сонгуулийн төв байгууллага өгч, ажиглагчид, гадаадын төлөөлөгчидийн санал бодлыг сонсох юм.

Манай улсад сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар гадаадын олон орны 40 гаруй ажиглагчид, 30 гаруй сэтгүүлч, сурвалжлагчид ирсэн юм. Тэднээс Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой санал бодлыг нь сонсох ажээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …